Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой.   Энэхүү