Авто спортын хаан Формула-1 уралдааны энэ улирлын найм дахь гараа буюу европын гран при өнгөрсөн ням гарагт Азербайжаны Баку хотын авто тойруулгад явагдлаа. 51 тойрог уралдсан уралдаанд энэ улирлын эхний дөрвөн гараанд түрүүлээд байсан “Мерседес” багийн Герман нисгэгч Нико Росберг 1 цаг 32 минут 52,366 секундээр бүх нисгэгчдийг тэргүүлэн энэ