БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Эрхэм сайд өчигдөр шагналаа баяр ёслолын байдалтайгаар гардан авчээ. Гайхамшигтай биз. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнээс үүдэлтэйгээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Яг энэ цаг үед БОАЖ сайд “Ногоон элч” болжээ.