Улстөрчдийн мөнгө л гудсан доороо үлдэх нь
Монгол Улс мөнгөгүй, эдийн засгийн судас нь эргэлдэх цусгүй боллоо. Хэдэн жил дараалж УИХ нь төсөв биш мөрөөдлийн жагсаалт баталж, хувийн хэвшил нь дагаж намирсаар туйлджээ. Гаднаас авсан бондын мөнгөө дуусч, хөрөнгөө оруулдаг гаднынхан нь ч үргэсэн байна. Дахиад зээл авах боломж нь хуульд боогдож, өрийн хэмжээ нь таазандаа тулчихсан



