Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой, Үндэсний бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн хүндэтгэлийн барилдаан анх удаа зохиогдохоор боллоо. Тус барилдаан энэ сарын 13-ны өдөр 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Энэ талаар Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос зарим зүйлийг тодруулсан юм. -Бөхийн холбооноос