Саяхан орсон анхны цас нийслэлийн иргэдэд өвөл хаяанд ирснийг сануулах дохио боллоо. Гэр хорооллын айлууд дулаан өвөлжихийн тулд түлээ, нүүрсээ базааж эхэлжээ. Энэ жил цаг агаарын хувьд өмнөх жилүүдээсээ илүү хур тунадастай, хүйтний эрч 1-5 хэмээр чангарна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдээд байгаа. Тийм болохоор гэр хорооллын