Та унтахын өмнө нүүрнийхээ будгийг заавал арилгадаг биз дээ? Бүр ядарч унаж, тэнхэлгүй болтлоо шоудсан байсан ч, тасартлаа уусан болон ядарсан байсан ч нүүрээ цэвэрлэж, угаачихаад унтаж чаддаг уу? Санал асуулгаар эмэгтэйчүүдийн гуравны нэг нь долоо хоногт дор хаяж нэг удаа нүүрнийхээ будгийг арилгахаас залхуураад унтаад өгдөг гэсэн хариу гарчээ.