Н.Ганболд: Төрийн тусгай хамгаалалтыг ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал манайд байхгүй
Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгох нь ач холбогдолтой, эсэхийг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболдоос тодрууллаа.
-ТТХГ-ыг тагнуулын байгууллагаас салгаж, бие даасан агентлаг болгохоор эрчимтэй ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын



