Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу түлш тээвэрлэж явсан автомашин шатсан хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт гал гарчээ. Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газрын байцаагч, ахмад Н.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. -Шатахуун тээвэрлэж явсан автомашин суурин газраас хэдэн километрийн зайд шатсан бэ? -Лүн сумын төвд гал гарсан юм биш.