УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "Хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудал буюу Австрали, Тайланд, БНСУ-д улсад суух Элчин сайд нар болох Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нар УИХ-тай зөвшилцөөд явсан.