Өнгөрсөн сарын 7-нд Хан-Уул дүүргийн нутаг дахь “ОБ Пластик” компанийн урд талын гурван замын уулзвар дээр “Алфард” машины жолооч бүсгүйг 0002 улсын дугаартай  “Лексус- 570” машинтай “ОБ Пластик” компанийн захирал  гэгээн цагаан өдрөөр зодож танхайрчээ. Хамгийн өөдгүй эрчүүд чадал тэнхээ муутай эмэгтэйчүүдийг дээрэлхдэг гэж олноороо ярьдаг. Тэр үнэн байхыг үгүйсгэхгүй.