“Оргил”-ын Ганбаатар гэж дуудуулах дуртай
С.Жамбал гуай Налайхын уурхайд, гэргий Г.Буянтогтох нь насаараа эмнэлэгт ажилласаар насны гавьяандаа сууцгаасан юм. Тэр үед Налайхын уурхайн нүүрсээр нийслэл хот маань гэрэл цахилгаантай, дулаан өвөлждөг байсан цаг. Ингээд бодохоор С.Жамбал гуай нийслэлийн мянга мянган айлын тулганд гал ноцоож өгсөн буянтан гэж ойлгохоос өөр аргагүй юм. Тоонот гэрээ босгож, аж



