Өнгөрсөн лхагва гарагт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1569 мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс 27-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Нийт бүртгэгдсэн хэргээс бусдын биед гэмтэл учруулах дөрөв, хулгайн 10, дээрмийн нэг, залилангийн нэг, танхайн нэг хэрэг