Оффшор тойрсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байв. Татварын диваажин гэгдэх бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувь эзэмшдэг  улстөрчид, төр засгийн тэргүүнүүдийн талаарх мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлхий нийтэд ил болгосон. Панамын “Mossack Fonceka” гэх хуулийн фирмийн татваргүй 21 бүсэд байрлуулсан 200 гаруй мянган нууц компанийн оффшор