ОХУ террористуудын 730 гаруй объектыг устгажээ
Оросын Цэрэг-сансрын хүчин долоо хоногийн дотор Сири дэх террорист бүлэглэлийн 730 гаруй объектыг устгажээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Оросын сөнөөгч онгоцууд долоо хоногт 290 нислэг хийжээ. Үүнээс гадна нисгэгчгүй аппаратууд террорист бүлэглэлийн 160 объектыг илрүүлсэн байна. Энэ аппаратууд мөн 120 удаа тагнуулын нислэг хийжээ.
- No comment
- Categories: Дэлхийн дахинд (7), Мэдээлэл



