О.Дашбалбар: Зөрчилт хорвоо
Үй түмэн хүнийг би хууран мэхэлж явна .
Үй түмэн хүн намайг хууран мэхэлж явна .
Үй түмэн хүнд би худлаа хэлж явна .
Үй түмэн хүнд би үнэнийг хэлж явна .
Хорвоо дээр би хамгийн цэцэн хүн
Хорвоо дээр би хамгийн тэнэг хүн
Хорвоо дээр би хамгийн үнэн ч хүн
Хорвоо дээр би хамгийн худалч хүн
Үнэн
- One comment
- Categories: Уран зохиол (20)



