Нийслэлчүүд зун болохоор хамаатнуудаа “таньдаг” болтлоо халуун ус тасрах зовлонд унадаг. Халуун усгүй халшрахдаа тэд ингэж шоглосон хэрэг л дээ. Гэтэл энэ зовлон эсрэгээрээ болж, халуун уснаас “залхсан” хүмүүс манай сонины редакци руу утас цохих болов. Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк хаус-2” хотхоны айл бүрийн хүйтэн усны крантнаас