Равжаа Алшаагийн Дандар нь Лхарамбад бараалхах гэтэл Лхарамбатан зөвшөөрөөгүй учир ойролцоох худгийн дэргэд буугаад ус авахаар ирсэн хүмүүст “Лам гурван эрдэнэ” дуугаа зааж өгөөд байжээ. Дууг сурсан хүмүүс хийдийн хавиар дуулалдахад Дандар Лхарамба Равжааг сорихоор иржээ. Равжаа архи аягалаад барьтал Лхарамтан: -Энэ чинь ламын ёсонд таардаггүй, бурхны номд нийцдэггүй идээ байна. Би