Сараха бол миний шүтээн. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн өнө эртний хайр. Чи Сарахагийн нэрийг урьд өмнө сонсоогүй байж магад. Хэн бүхэнд танил биш ч тэрээр хүн төрөлхтөнд ивээл болсон их өглөгчдийн нэг. Хүний түүхэн дэх арван их өглөгчийг хуруу даран тоолбол нэг нь гарцаагүй Сараха байх болно. Хэрвээ таван хуруундаа