Сарны гадаргуу дээр судалгааны төхөөрөмжөө буулгах зорилгоор “Chandrayaan-3” хэмээх гурав дахь хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Энэтхэгийн Сансрын агентлагийн тэргүүн К.Сиван мэдээлжээ. К.Сиваны мэдэгдсэнээр, уг хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч 2021 оныг дамнан үргэлжилж магадгүй ажээ. “Chandrayaan-3” даалгавраа амжилттай биелүүлсэн тохиолдолд Энэтхэг дэлхийн дагуул дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх