Сонгинохайрхан дүүргийн нутаг 3-61 гарам Партизаны замд өчигдөр өглөө есөн цагийн орчимд “Тоёота Ланд крузер” маркийн автомашин онхолдож дотор нь сууж явсан хоёр зорчигч ослын улмаас газар дээрээ амь насаа алдаж, бусад гурван зорчигч хүнд гэмтэж ГССҮТ-ийн сэхээн амьдруулах төвд хүргэгдэн иржээ. Одоогоор гэмтсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа аж.