Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам” хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд болно. Уг наадмын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорих гэж байна. Өнгөрсөн жил хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн