Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотыг зорих монголчуудын урсгал хэд дахин нэмэгдэж, өдөрт хилээр нэвтрэх иргэдийн тоо 8–10 мянгад хүрээд байна. Үүнтэй уялдан, хилийн боомт, гааль дээрх ачаалал эрс нэмэгдэж, иргэд аливаа зөрчилд холбогдох нь ихсэж байгаа талаар Эрээн хот дахь Консулын газраас сэрэмжлүүлэн мэдээлж байна. Эрээн