Оны шилдэг тамирчнаар хиймэл хөлтэй Ся Бою шалгарчээ
МОНАКО. /Xinhua/. Дэлхийн спортын “Лауреус” академийн /Laureus World Sports Academy/ 2019 оны шилдэг тамирчнаар БНХАУ-ын тамирчин Ся Бою шалгарсан байна. Дэлхий даяар явуулсан санал асуулгын дүнд тэрбээр хамгийн олон санал авчээ.
Ся Бою нь 1975 онд дэлхийн хамгийн өндөр Эверестийн оргилд гарах анхны оролдлогынхоо үеэр хөлөө хөлдөөсний улмаас хоёр хөлөө алдаж байжээ.
- No comment
- Categories: Мэдээлэл, Спорт (11)



