Улс төр халуун байв. Эрх баригчдыг эсэргүүцсэн сөрөг хүчин чимээгүй суусангүй. Засгийн газрын танхимаас хоёр сайдыг нь буулгахын тулд МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Тэд үнийн хөөрөгдөл, эдийн засгийн уналт, ард түмний амьдрал доройтсоныг баримтжуулсан уриа, лоозон барьжээ. Төрийн ордны баруун, зүүн хаалган дээр зогссон жагсагчид