“ETV” телевиз өнгөрсөн лхагва гарагийн “Дуусдаггүй хэргүүд” нэвтрүүлгээ “С.Зоригийн хэргийн захиалагч нь хэн бэ” сэдвийн хүрээнд бэлтгэжээ. Тус нэвтрүүлгээр ямар баримт дэлгэснийг тоймлон хүргэж байна. “Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг 17 жилийн дараа илэрлээ” гэсэн мэдээлэл бүтэн жилийн турш хэвлэлээр хөвөрч, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баталгаажуулсан нь нийгмийн анхаарлыг тухайн үед