“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ. Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, дотоодын цэргийн ангийн албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Тэрээр, “Тавантолгой түлш ХХК бол онцгой обьект. Нийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай.