Таван сартай охиноо орхиж явсан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна. Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9-р хорооны ..-р байрны гадна таван сартай охиноо орхин явсан хэрэг /2019.05.04/ гарчээ.  Цагдаагийн байгууллагаас охиныг хүүхэд хамгаалах төвд хүргэж, эцэг, эхийг нь эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Г.Сүрэн