Төмөр уг нь дээд боловсролтой төлөв эр л дээ. Түүний амьдрал гэнэт орвонгоороо эргэнэ гэж хэн санах билээ. Тэр түүх нь тэрүүхэндээ тун сонин авай. Цэвэр тохиолдлоор гэхэд бараг болох талтай. Тэгэхдээ сэтгэлзүйчид чухам юу гэж үзэхийг хэн мэдлээ. Нийслэлийн нэгэн Мэргэжлийн сургалтын төвд багш байснаа гэнэт таксигаар амьдрал ахуйгаа