Монголын талбайн теннисний холбоо нь “Макс” групптэй хамтран хүүхдийн шигшээ багийг 11 хүртэлх насны 20 хүүхдээр бүрдүүлэн ажиллаж эхэллээ. Тус шигшээ багт Олон улсын теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини теннис” хөтөлбөрт хамарч, сар бүрийн тэмцээнд амжилттай оролцож буй хүүхдүүд болон нийслэлийн сургуулиудаас бие бялдар, авхаалж самбаагаараа шалгарсан хүүхдүүд багтаж буй юм.