Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн өнөөдөр (2019.02.18) Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу энэхүү хэлэлцүүлгийг хийж