Дөрвөн сарын хугацаанд хэрэгжсэн “Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг дүгнэлээ. Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж  талбайн цэвэрлэгээг хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909