Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Топ 10 хулгайч”-ийг нэрлэж, “Хар жагсаалт”-даа оруулсанаа мэдэгдэв. “Топ 10 хулгайч”-аар Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр,  Ерөнхий сайд асан Санжийн Баяр, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүн  Норовын Алтанхуяг, Миеэгомбын Энхболд, Сүхбаатарын Батболд, Халтмаагийн Баттулга,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарыг нэрлэжээ.