Хуучнаар Улаанбаатар Шилэн банк гэж нэрлэж заншсан, одоо Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн VIII давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төв байрладаг. Эндээс нийслэлийн замын хөдөлгөөнийг ёстой л алган дээр тавьсан юм шиг харж болно. Ажилчид нь өглөөний 09.00 цагаас оройн 21:30 хүртэл завгүй. Энэ сарын 1-ний өдрөөс “Замын хөдөлгөөний шинэ журам” хэрэгжиж эхэлсэн.