Дэлхийн хөлбөмбөгийн од Криштиан Роналдо өөрийн фанатыг гайхашруулахын тулд орон гэргүй хүн шиг хувцаслажээ. Криштиан энэ удаа хиймэл үс углаж, бохир хувцас өмсөн Испаний Мадрид хотын төв гудамжаар зугаалж явсан байна. Тэр өөрийн фанат, жаал хүүтэй тааралдаад хиймэл үс, багаа хуулан гэнэтийн бэлэг барив. Жаал хүү энэ үйл явдалд үнэхээр баярлаж байлаа.