“Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн” хэмээх хэлц үг байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ үгийг хэн нэг нь зохиогоод хэлчихээгүй ажээ. Хаа холын 17-р зууны үед өрнөсөн өөрийн гэсэн үйл явдалтай, тэр нь ам дамжин яригдсаар байгаад үлгэр домгийн шинжтэй болжээ. Манж нар Монгол төрийн эрхийг урвагч ноёдоор бататгаж, монголчуудын