СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд хуурамч бичиг баримтаар сангийн хөрөнгөөс завшиж байсан, бусдаас шан харамж авсан хэргийг илрүүлсэн байна. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд 90 гаруй хүний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, хувийн хэргийг хуурамчаар үйлдэн хүмүүст тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон байсан. Ингэхдээ нэг иргэнээс 300-500 мянган төгрөгийн хахууль авч байжээ. Тэдний