“Цэцэрлэгтээ явж ангийнхантайгаа тоглож чадахгүй болчихсон юм чинь тэнд тогломоор байна, өвөө” гэх жаалхүү уйлсаар байгаад өвөөгөө хөтлөн бамбалзуур тоглоом руу зүглэв. Дөрвөн метр квадрат орчим жижигхэн талбайтай бамбалзуур дээр өөрийнх нь насны дөрвөн хүү тоглож байсан болохоор хорхой нь хүрсэн нь илт. Гэвч тоглоомын талбайн хаалга түгжээтэй юм. Ажиглавал