Өнөөдөр төв шуудангийн уулзвар дээр 1793 УБҮ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины жолооч цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, зүй бус аашилж, цагдаагийн албан хаагчийг доромжилжээ. Түүнийг дуут дохио ашиглах зөвшөөрөлгүй, өнгө зөрүүлсэн гэх үндэслэлээр шалгахад тэрээр ийнхүү бүдүүлэг, зүй бус авирлаж, цагдаагийн албан хаагчийг элдэвээр доромжлон, "Чамайг яахыг чинь харъя” хэмээн