Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн хүнсний захад хяналт шалгалт хийхэд Улаанбаатар хотын “Гунахонгор”ХХК-нд үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн он саргүй, хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг ил задгай, хөлдөөж зарсан зөрчлийг илрүүлжээ. Түүнээс гадна,  тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэгдсэн бялуу он сар бичигдээгүй, цагаан будаа гэсэн уутанд элсэн чихэр савласан, багцалсан бэлгэнд