УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Сонгогчдын олонхийн санал авч, УИХ-ын түр үнэмлэхээ гардсан гишүүд  чуулганы танхимд суудлаа эзлэн суужээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдугаар чуулганыг нээлээ. Тэрбээр:   -Монголын ард түмэн сонголтоо хийлээ.  Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн байгууллага УИХ-д сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан.