АТГ-аас өчигдөр орой нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан аж. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Б