Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 30-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү