Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний гуравдугаар сарын барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга түрүүлж, Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв. Энэ барилдаанд заан Б.Соронзонболд, начин Л.Гантулга, аймгийн арслан Д.Цэрэндаваа, Б.Отгонбаатар, Б.Хишигбаатар нарын тэргүүтэй 80 хүчтэн зодогложээ. “Хантайшир”-ийн улсын цолтой бөхчүүд дэвжээнийхээ барилдааныг ээлжлэн ивээн тэтгэж