Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас гурван хүн амь насаа алдаж 14 хүн бэртжээ.  Авто ослоор амь насаа алдсан гурван хүний хоёр нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2020.07.04-05-нд шилжих шөнийн 00:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг уулын замд Kawasaki Ninja маркийн мотоцикл онхолдож, 33 настай, эмэгтэй амь