_ЭЛЭНЦ чинь намайг тахидаг байлаа. Эртнээс нааш сүүгээ өргөж, идээгээ хуваалцаж, эрх бяцхан үрээ, эрэмгий хурдан хүлгээ, эрсдэж буцах амиа ч даатгаж энгэрт минь, бэлд минь, эргэн тойрон бүх насаараа ханьсан амьдардаг байв. Энэ биеийг минь хайрхан хэмээн сүслэж, эзэн сүргийг минь лус хэмээн хайрлаж, энгэрээс минь урсах булгийг рашаан