УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль өнгөрөөд ердөө хоёр сар болж байна. Энэ сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, МАН-ын дарга У.Хүрэлсүх тасархай оноо авч байв. Зарим ажиглагчид “...У.Хүрэлсүхийн нэр хүндээр МАН ялалт байгууллаа” гэх дүгнэлтийг ч хийж байсан юм. Ялсан МАН, түүний дарга У.Хүрэлсүх сонгуулийн дараах засгаа эмхлэх, томилгоо хийх ажлаа яралзтал эхлүүлсэн.