-Ёс зүйн дэд хороогоор Ө.Энхтүвшин сайдын ёс зүйг хэлэлцэнэ- УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох нууцхан шивнээ яригдаж буй энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар зөрчилдсөн гэх мэдээллийг бататгах үйл явдал боллоо. Болсон үйл явдлыг товчхон өгүүлбэл, чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахдаа Засгийн газраас