Фитнес төвүүд хэзээнээс ажиллаж эхлэх вэ
Амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, фитнес, зочид буудал болон иогийн клубийн үйл ажиллагааг нээхээр болсон. Зарим хүмүүс Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан даруйд фитнес төвүүд үүд хаалгаа нээнэ гэж ойлгосон. Харин албаны хүмүүс фитнесийн газруудыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, УОК, ЭМЯ-нд шалгуулсны дараа үүд хаалгаа нээнэ гэсэн мэдээлэл өгсөн юм.



