Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо 2008 онд 42 мянга байсан бол 2017 онд 2 сая 910 мянга 778-д хүрч, Ази тивдээ нэгдүгээрт, дэлхийд аравдугаар байранд жагсаад буй. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдалд тулгуурласан судалгаа хийжээ. Судалгаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн